Хоосон ходоодонд цөвтэй бүтээгдэхүүнүүд

Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байдгийг бид мэддэг. Гэхдээ зарим хүнс өглөө өлөн дээрээ идэхэд ашигтай байж болох ч, бусад нь таагүй нөлөөлдөг гэдгийг хэвлэлд бичжээ.

Чихэрлэг амттан

Шоколад, нарийн боов, чихэр, бялуу болон бусад амттаныг өлөн дээрээ идэж болохгүй. Учир нь чихрийн шижин өвчин тусч мэднэ гэж шинжээчид үздэг.

Гадил жимс

Нэг талаас энэ нь хоргүй, олон ашигтай шинж чанар, амин дэм, эрдэстэй байдаг ч хоосон ходоодон дээр идэх хэрэггүй юм. Учир нь найрлагад нь байдаг магни, кали нь хоосон ходоодонд таагүй нөлөөлдөг байна.

Кофе

Олон хүн энэ анхилуун сайхан үнэртэй, бие сэтгэлийг сэргээдэг ундааг уулгүйгээр өдрийг хэрхэн өнгөрүүлж чадна гэдгийг төсөөлдөггүй. Гэвч эмч мэргэжилтнүүд өлөн элгэн дээрээ кофе уухыг зөвлөдөггүй байна.

Кофе нь ходоодны салслаг бүрхүүлийг цочроох бөгөөд ингэснээр ходоод эвгүйрхүүлж, үрэвсэл юм уу шархлаа үүсгэж болох юм.

Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундааг өглөө, орой, өдөр цадталаа хоол идсэний дараа уухад хортой төдийгүй, хэрвээ хоосон ходоодон дээрээ ийм ундаа уувал их хор хүргэж мэднэ.

Хийжүүлсэн ундаа нь хоол боловсруулах систем, ходоод болон бусад эрхтэнд хор хүргэдэг байна.

Нарийн боов

Найрлагад нь исгэх хөрөнгө ордог бүх бүтээгдэхүүн өглөөний цайгаа ууж амжаагүй хүний биед таагүй нөлөөлдөг байна. Ходоодхүндрэх мэдрэмж төрнө. Ийм хөрөнгө хэрэглэлгүйгээр амттай боов хийхийг эмчилгээний хоолны мэргэжилтнүүд зөвлөдөг бөгөөд эс бөгөөс ходоодны үргэвсэл, шархлаа зэрэг элдэв өвчин тусаж мэднэ.

Ногоон хүнсний ногоо, томатыг өлөн элгэн дээрээ идэж болохгүй. Учир нь энэ нь яваандаа ходоодны шархлаа юмуу бусад өвчин тусахад хүргэж болох юм. Мөн халуун ногоотой хоол, ногоон салатыг өлөн дээрээ идэж болохгүй.

Өлөн дээрээ бага зэргийн шөл, тахианы тунгалаг шөл ууж, кааш, чанасан, шарсан тахианы өндөг, бас тарвас юмуу самар идэхнь ашиг тустайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ