Баян-Өлгий аймагт баярын үеэр 24 хүүхэд мэндэлжээ

Арван долдугаар жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд Баян-Өлгий аймагт 15 хүү, 9 охин, нийтдээ 24 хүүхэд мэндэлжээ.

Үүнээс Алтай, Сагсай сумдад тус бүр нэг хүүхэд, Баяннуур, Толбо сумдад хоёр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 20 хүүхэд төржээ. Харин эх гэртээ амаржсан, эх, хүүхэд эндсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Баярын өдрүүдэд иргэдээс аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд түргэнтусламжийн311 дуудлага ирж, холбогдох тусламж үзүүлжээ. Нийт дуудлагын 131-ийг нь хүүхэд өвчилсөн тухай дуудлага эзэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ