Хорт хавдар үүсэх гол шалтгааныг нэрлэв

Хорт хавдар дэлхий даяар үхлийн гол шалтгаан болж байгаа билээ.Гэхдээ үүнээс сэргийлж болно. Аюул чухам хаана нуугдаж байдгийг мэдэх нь хамгийн чухал юм.

Сахар

Хэт их сахар хэрэглэх нь чихрийн шижин өвчинтэй болгодгийг бид эртнээс мэднэ. Гэвчингээд зогсохгүй, сахар нь хорт хавдрын өсөлтийг дэмждэг бөгөөд учир нь хорт хавдарнь сахарыг өсөлтийн үр нөлөөтэй түлш болгон хэрэглэдэг байна.

Тамхидалт

Тодорхой зүйл. Тамхинь хорт хавдар үүсгэдэг наанадаж70 химийн бодис агуулдаг. Энэ асуудал зөвхөн тамхичдад хамаатай төдий биш,дам тамхидалт нь үхлийн аюултай хорт хавдрынөвчин тусахад бас нэрмээс болдог байна.

Мышьяк

Мышьяк нь дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн зүй ёсны бүрдэл хэсэг юм. Энэ нь органик биш хэлбэрээрээ туйлын хортой. Мышьяк нь бохирдсон ундны усанд илүүтэй байдаг бөгөөд Бангладеш улсад хөдөө аж ахуйн тарималын усжуулалтын системд мышьякаар зориуд баяжуулсан ус хэрэглэдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр,дэлхийн 50 оронд 140 сая хүн мышьякийн асгууламж ихтэй ус өдөр бүр уухад хүрдэг ажээ.

Архидалт

Хатуулаг ихтэй согтууруулах ундаа тогтмол хэрэглэх нь зарим төрлийн хорт хавдар, тухайлбал улаан хоолой, элэг, хөх болон бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэж мэднэ. Хорт хавдрын хүрээлэнгийн мэдээгээр,хорт хавдар тусах эрсдэлнь өдөр бүрийд хэрэглэж буй согтууруулах ундааны хэмжээнээсшууд хамааралтай байдаг байна.

Яндангийн утаа

Хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар зугаалах нь ч аюултай байж болно. Учир нь, дизелийн түлш шатахдаа 40 гаруй хортбодис ялгаруулдаг юм. Эдгээр бодис тус бүрдээ хорт хавдар үүсгэдэг байна.

Боловсруулсан мах

Бидэнд харамсалтай ч,боловсруулсан мах (гахайн давсалж утсан мах, хиам зэрэг) нь бас хорт хавдар тусахад нэрмээс болдогийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна.

Шөрмөсөн чулуу

Шөрмөсөн чулууг олон жилийн турш тусгаарлах материал болгон ашиглаж байсан бөгөөд түүний тоос нь уушигны хорт хавдартай болоходшууд хамааралтайэсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Одоо байшин барилгад шөрмөсөн чулууг нэлээд багахэрэглэдэг ч, бүрэн хориглоогүй л байна.

Илүүдэл жин

Таргалалт нь бүдүүн гэдэс, шулуун гэдэс, улаан хоолой, бөөр, нойр булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэдэг байна. Үүнээс гадна, биеийн хөдөлгөөний дутагдал нь аюулын түвшинг бас нэмэгдүүлдэг.Бүү залхуур, шуудхан хэлэхэд, аймшигт хорт хавдраас зайлсхийхбүрнээ боломжтой.

Ген

Зарим хорт хавдрын өвчин нэг үеэс нөгөөд удамшдаг. Генетикийн мутациньхорт хавдар өвчний 5-аас 10 хүртэл хувийг үүсгэдэг байна. Харамсалтай нь, үүнтэй ямар ч аргаар тэмцээд нэмэргүй.

Хуванцар

ВРА бол1960-аад оноос олон хуванцарт хэрэглэж байсан нийлэг эстрогенбөгөөд өнөөдөр ч хэрэглэсээр байгаа билээ.ВРА-гийн давирхай нь нөөшний төмөр савны дотор ч байдаг (бин битүү байдлыг хангах зорилгоор хэрэглэдэг), үүний зэрэгцээполикарбонатын ВРА-хуванцарыг ундны усны сав үйлдвэрлэхэд хэрэглэдэг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ