Дэлхийн хамгийн халуун 10 газар

Дэлхийд бүртгэгдсэн хамгийн өндөр температуртай газруудыг танилцуулж байна.

10. Жидда хот, Саудын Араб — хамгийн өндөр температур: 51,4о

Жидда нь Улаан тэнгисийн Тихамын эргийн нарийн зурвас цөлд байдаг. Гэвч 2010 оны зургаадугаар сард ингэж халахад тэнгис саад болоогүй аж.

9. Сан-Луис-Рио-Колорадо, Мексик — бүртгэгдсэн хамгийн өндөр температур:51,6 ° С

Мексикийн Сонора муж улсад багтдаг.

8. Басра хот, Ирак — бүртгэгдсэн хамгийн өндөр температур: 52 ° С

Тус орны гол боомт Кувейт, Ираны хооронд Шатт-эль-араб голын эрэгт байдаг.

7. Насири, Ирак —бүртгэгдсэн хамгийн өндөр температур: 53 ° С

Ди-Кар мужийн нийслэл. Багдад хотоос зүүн урагш 370 километрт Евфрат мөрний эрэгт байдаг.

6. Мохенжо-Даро, Пакистан — бүртгэгдсэн хамгийн өндөр температур:53,3 ° С

Пакистаны Синд мужийн хот. Индагийн хөндийн эртний томоохон хот,Өмнөд Азийн анхны хотуудын нэг.

5. Кувейтийн олон улсын нисэх буудал - бүртгэгдсэн хамгийн өндөр температур: 53,5 ° С

4. Салэрби, Кувейт — бүртгэгдсэн хамгийн өндөр температур: 53,6 ° С

Салэрби бол Азийн хамгийн өндөр температурын дээд үзүүлэлт болж, дэлхийд дөрөвт орсон халуун газар юм.

3. Тират Цви, Израиль — бүртгэгдсэн хамгийн өндөр температур: 54 ° С

Бейт-Шеан хотоос өмнө зүг Бейт-Шеаны хөндийд, Иордан гол болон Израиль, Иорданы хилээс баруун тийш оршдог хот.

2. Кебили, Тунис — бүртгэгдсэн хамгийн өндөр температур:55 ° С

1.Үхлийн хөндий, АНУ —бүртгэгдсэн хамгийн өндөр температур: 56,7 ° С

АНУ-ын баруун Сьерра-Невадагийн нуруунаас зүүн урагш Калифорни муж улсын Мохавегийн цөл болон Их сав газрын уулын хоорондох аманд оршдог. 1913 оны долоодугаар сарын 10-нд дэлхийн бөмбөрцөгийн баруун хагаст бүртгэгдсэн хамгийн өндөр температур.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ