Дөрөвдүгээр сарын нэгний тоглоом шоглоомын тухай сонирхолтой баримтууд


Яагаад чухамхүү дөрөвдүгээр сарын 1-ний өдөр төрөл төрөгсөд, найз нөхдөөрөө даажигнаж, тоглоом шоглоом хийдэг вэ? Энэ тухай хамгийн түгээмэл хувилбарын нэг нь гэвэл,1564 онд Францын ван IX Карл Шинэ оныг тэр үед тогтсон ёсоор дөрөвдүгээр сарын 1-нд биш, харин нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэхийг өөрийн харъяатуудад зарлигдсан гэдэг. Гэвч францчууд дөргөвдүгээр сарын 1-ний өдөр наргиан болгон бие биедээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсээр байжээ.Ингэхдээ ямар нэг итгэмээргүй зүйл хэлэхийг боддог байж. Дөрөвдүгээр сарын нэгний өдөр тоглоом шоглоом хийдэг уламжлал ингэж тогтсон байна.
Энэ баяр бүр хавьгүй эрт бий болж, тодруулвал Ромын эзэн хаан Константин энэ өдөр улс орныг захирахыг ордны дэргэдэх алиа салбадай нарт зөвшөөрч байжээ хэмээн Бостоны их сургуулийн түүхч Жозеф Боскин нотлодог байна.
1877 онд “Graphic” сонин суут зохион бүтээгч Томас Эдисонердийн шороог ашигтай, их илчлэгтэй хоол болгожчадах аппарат бүтээсэн тухай дуулиантай тэмдэглэл нийтлэсэн байна. Эдисон өөрөө сонины газрыг уучлал эрж, няцаалт өгөхийг шаардан, өмгөөлөгчдөөс тусламж эрэхэд хүрчээ.Учир юу гэвэл, хулгайч нар Эдисоны гэрт орж, нөгөөх шидэт аппаратыг олж, хулгайлахыг оролдож эхэлсэн гэнэ.
Швейцарт чанасан спагетти ургуулжчадсан сонгон үржүүлэгч-агрономчдын олон жилийн хөдөлмөр амжилттай болсон тухай мэдээгээр 1957 оны дөрөвдүгээр сарын 1-нд британийн телевизийн BBC компани үзэгчдээ баярлуулжээ. Тоглоом ч яахав, тоглоом л байгаа биз, харин 200 орчим хүн редакци руу утасдан, суулгацыг хаанаас авч болохыг сонирхосон байна.
Австрали аравтын цагт шилжих гэнэ!1975 онд Австралийн телевизийн сувгуудаар ийм мэдээлэл цацагджээ.Тэгээд нэг минут нь 100 секунд, нэг цаг нь 100 минут, харин хоногт 24 цаг биш, харин 20 цаг байна гэж л дээ.Австралийн оршин суугчид чсандарцгааж,шинэ цагийг хаанаас авахав, хуучин цагаа яахав гэдгийг телевизийнхнээс тодруулж мэдэхийгоролджээ.
Хуучин Зөвлөлт Холбоот Улсад “Известия” сониннэр хүндтэй сонинд тооцогддог байсан юм.Аргентины домогт Марадонаудахгүй Мосвкагийн “Спартак” клубт ирж тоглоногэсэн мэдээ 1988 онд уг сонинд гарч,хөгжөөн дэмжигчид ч энэ мэдээ үнэн гэдэгт эргэлзэж зүрхлээгүй аж.Тэр тусмаа гэрээнд 6 сая ам.доллар гэж бичсэн байжээ. Гэвч Марадона “Спартак”-т ирээгүй нь мэдээж. Тийнхүү зөвлөлтийн хэвлэл ч тоглоом шоглоом хийж чаддаг болж таарчээ.
1992 онд “Лондон таймс” сонинэвгүй даажигнасан байна. Удахгүй Бельги улс гэж байхаа болино. Тус орны хойд нутаг нь Нидерландад нэгдэж, харин өмнөд хэсэг нь Францын нутаг болнохэмээн сонинд бичжээ.Энэ мэдээ Бельгид их эсэргүүцэл төрүүлж, Их Британийн ерөнхий сайд ч уучлал эрэхэд хүрч байсанбайна.
Дуучин Жастин Бибер өөрийн шүтэн бишрэгчдийг баярлуулахаар шийдэхдээ,утасны дугаараа тарааж, дуртай цагдаа утасдаж байхыг тэдэнд санал болгожээ.Харин Бибер зүгээр л санаандгүйгээр нэг дугаар биччихсэн байна.АНУ-ынТехас муж улсын тэтгэврийн өвөө, эмээ хоёр их “хэлмэгджээ”.Чухамхүү тэдний утас руу нэг ёсондоо халтал нь утасдсан байна.Настай хүмүүс тоглоом шоглоом хийснийг мэдээгүй учир, дуучныг шүүхэд өгчээ.
Нэлээд хэдэн жилийн өмнө Владимир Жириновский ОХУ-ын коммунист нам тэр чигээрээ манай намтай нэгдэхээр шийдсэн хэмээн дөрөвдүгээр сарын нэгэнд мэдэгджээ.Геннадий Зюганов ч мөчөөгөө өгөлгүй, Жириновскийд пионерын “Артек” зуслангийнзахирлын албан тушаалд очихыг санал болгосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ