Өлсгөлөн зарласан Савченко цусаар огиулж эхэлжээ

Баривчлагдаж, өлсгөлөн зарласан Украины дээд радын депутатын биеийн байдал сүрхий муудсан байна. Түүний эгч Вера “Громадськийн радио”-гийн нэвтрүүлгээр ингэж ярьжээ.Нэвтрүүлгийн бичлэгийг YouTube-дтавьсан байна.

“Надежда энэ асуудлыг тоохгүй байх бодолтой байгаа ч, цусаар огиулж байхад ингэх хэцүү” гэж эгч нь хэлжээ.

Эмч нарын дурдсанаар, урьдчилан хорих газарттүүнд ходоодны эм өгч байгаа, түүнчилэн тэр хамрын дусаалга өгөхийг хүссэн байна лээ. Надеждаурьдын адил ус л ууж байгаа гэж Вера Савченко тодруулан тайлбарлажээ.

Надеждаг халаалтгүй өрөөнд хорьж байгаа, тэр эцэж, цонхийсон ч, “дайчин” санаа бодолтой байгаа гэж Вера Савченко хэлсэн байна. Миний дүүд тулгасан хэрэг шүүхэдочоодунана гэж үзэж байгаагаа Вера бас илэрхийлжээ.

Дээд радын хуралдаанаарСавченкогийн депутатын халдашгүй эрхийг хассаныдараа гуравдугаар сарын 22-ндтүүнийг саатуулсан юм. Шүүх түүнийг хоёр сарбаривчлахаар шийдвэрлэсний дараа өдөр депутат өлсгөлөн зарласан байна. Өдөржин хяналтын камераар ажиглаж байна гэж тэр бас гомдоллоод,оросын тусгаарлахбайруудукраиныхаас хамаагүй дээр юм гэж дурджээ.

Ардын депутатыг төрийн эргэлт зохион байгуулж, хэд хэдэн хүн, түүний дотор Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн амь насыг бүрэлгэхээр зэхэж байсан гэж сэжиглэж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ