Хаврын чуулган пүрэв гаригт нээлтээ хийнэ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5 буюу ирэх пүрэв гаригт нээлтээ хийнэ.

Хаврын ээлжит чуулганаар 23 асуудал хэлэлцэхээр спикерийн захирамж гарсан. Үүнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтаад буй юм.

#e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/42476">УИХ-ын намрын чуулганаар дээрх хоёр асуудлыг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагаад байсан ч амжаагүй. Тиймээс хаврын чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэх байх гэсэн хүлээлт нийгэмд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ