“Mongolia Mining 2018” үзэсгэлэнгийн талаарх мэдээлэл хийнэ

9.00

  • МУИС дээр Олон улсын Web of Science-өгөгдлийн санд бүртгэлтэй JCR индекстэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх Монгол эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх улмаар олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний судлаачдыг бэлтгэх, чадавхижуулах гэрээг үзэглэнэ. Мөн web of science -ийн судалгааны платформыг 2 жил үнэ төлбөргүйгээр монгол улсын судлаачид эрдэмтэд ашиглах эрх нээгдэх юм. Холбоо барих утас 99002019

  • МҮЭХ-ны хуульч, өмгөөлөгчдийг мэргэшүүлэх сургалт Кемпинский зочид буудалд эхэлнэ. Энэхүү сургалтыг ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Холбоо барих утас: 99743717

09.30

  • “Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийн гурав дахь хэлэлцүүлэг ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно. Холбоо барих утас: 9919-3886, 8001-9000

10.00

  • Оросын шинжлэх ухаан соёлын тевд /РЦНК/ 2018 оны Орос улсын 11 хотод зохион байгуулагдах Хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх 700 суудалтай дэлгэц тавигдах талаар мэдээлэл хийнэ. Мөн хоёрулсын харилцаа холбооны хүрээнд 2 талын гэрээ хийгдэх болно.
    Холбоо барих утас 94226008​​​​​​

11.00

  • MN-Мэдээллийн төвд “Mongolia Mining 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаарх мэдээлэл хийнэ.

  • 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэний нийгмийн төлөөлөл, ТББ-ууд, иргэдийн нэгдэл болох 'Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн'-өөс МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт УИХ-ыг тарааж түр ЗГ байгуулах үндэслэлийг танилцуулах уриалга, шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс 'Өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэгт АТГ гараа хумхисаар' сэдвээр АТГ-н хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ