Лам нар шатраар хичээллэнэ


Гандантэгчилэн хийдийн харьяа Бурхан шашны их сургуульд шатрын клуб нээх гэж байна. Энэхүү ажлын эхлэл өнгөрөгч долоо тавигдсан бөгөөд Монголын шатрын холбооноос шатар, дурсгалын тэмдэг бүхий зүйлсийг гардуулан өгчээ. Мөн шатрын холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Д.Эрдэнэбат цаашид лам нартай хамтран ажиллах талаар санал солилцсон аж.
Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургууль нь 1970 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй удаагийн төгсөлт хийж Бурханы шашны дээд боловсролтой олон зуун лам нарыг төрүүлэн гаргасан түүхтэй юм байна. Тус сургуульд Буддын гүн ухаан судлаач, Эм зурхай судлаач, Шүтээн урлаач, Түвд хэл судлаач, Уншлага, зан үйл судлаач зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулдаг аж. Мөн Буриад, Тува, Халимаг зэрэг улсуудаас оюутан ирж суралцдаг ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ