БНХАУ, Монголын хилийн боомтууд пүрэв гарагт ажиллахгүй

Ирэх пүрэв гарагт Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Тодруулбал Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 5-ны өдөр буюу БНХАУ-ын Ханш нээх баяр тохиож байгаа учраас энэ өдөр ажиллахгүй юм.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ