"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд сургалт болов


Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын нийтийн албан тушаалтнуудад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтнуудыг авлигаас ангид байх чиглэлээр соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг АТГ-аас зохион байгуулсан бөгөөд агентлагуудын Дотоод хяналт, аудитын нэгжийн дарга нар, бусад нэгжийн удирдах албан тушаалтан, хүний нөөц, хуулийн асуудал хариуцсан ажилтнууд оролцжээ. Мөн санхүү төсөв хариуцсан ажилтнууд, нийтийн албан тушаалтнууд, нийтийн албанд анх томилогдсон алба хаагчид, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнууд хамрагдсан байна.
Төрийн алба хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил, авлигын шалтгаан, нөхцөл, хор хөнөөл, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд үр дүнтэй зохион байгуулж өндөрлөжээ. Харин хоёрдугаар ээлжийн сургалт дөрөвдүгээр сараас эхлэн дахин явагдах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ