"УИХ АТГ-ыг хяналтаасаа гадуур ажиллуулахгүй бол өөрсдөө тарах ёстой”

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Дээд түвшний авлига илрэхгүй байгаа нь АТГ ажлаа ямар төвшинд хийж буйн тод нотолгоо төдийгүй “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалтай таван жил ноцолдож байна.

Мөн ашигт малтмалын лиценз, 60 тэрбумтай холбоотой илрүүлэх шаардлагатай маш олон ажил байгаа. Гэтэл түүнийгээ хийдэггүй, зөвхөн УИХ-д байгаа 76 гишүүнийг хамгаалаад сууж байдаг газар болж хувирсан. УИХ АТГ-ыг хараа хяналтаасаа гадуур ажиллуулж чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой” гэв.

Мөн тэрээр "АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Гэтэл АТГ-ын даргаар ажиллаж байсан Н.Ганболд нь эрүүл мэндийн асуудалтай байна гэж үзэн, хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн. Харамсалтай нь эрүүл мэндийн асуудалтай хүн нь цолоо нэмүүлээд өөр албан тушаалд очсон. Энэ бүхнийг өөгшүүлдэг газар нь УИХ болж хувирлаа" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ