Цэцэрлэгийн багш нар Пусан хотод мэргэжил дээшлүүлэхээр боллоо


НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны санаачлага, БНСУ-ын Пусан хотын хөрөнгө оруулалтаар “Sister’s village” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн104, 106, 110 дугаар цэцэрлэгүүдэд засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд тус дүүргийн 104 дүгээр цэцэрлэгийн дээврийн засвар, ариун цэврийн өрөөний дотор заслын ажлыг хийж дуусган ашиглалтанд хүлээлгэн өгсөн байна.


Энэ үеэр Улаанбаатар хотод албан айлчлал хийж байгаа БНСУ-ын Пусан хотын орлогчPark Jae-Min тус цэцэрлэгт хүрэлцэн ирж цэцэрлэгийн хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулж, 104, 106, 110 дугаар цэцэрлэгийн эрхлэгчдийг энэ оны 5 дугаар сард Пусан хотод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар боллоо.


Пусан хотын орлогч дарга Park Jae-Min тэргүүтэй БНСУ-аас Монгол улсад айлчилж буй зочид төлөөлөгчидөдавъяаслаг багачуудталархал илэрхийлж, урлагийн тоглолтоор бэлэг барилаа.


НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны санаачилсан уг төслийг ажил хэрэг болгоходНийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар дэмжиж оролцсон байна.
104 цэцэрлэгийн хүүхэд багачуудын эцэг эхчүүд Пусан хотын орлогч дарга Park Jae-Min болон НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нарт талархснаахэлж, хүүхэд багачуудыг ая тухай сурч хүмүүжих орчин нөхцлийг бүрдүүлж өгсөнд баяртай байгаагаа илэрхийллээ гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ