“Дахин тэвчихгүй” жагсаалын үеэр дөрвөн хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаал өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд болсон.

Тэгвэл албан бус тоогоор 20 гаруй мянган иргэд жагсаалд оролцож хүчирхийллийг таслан зогсоох, хууль хяналтыг чангатгахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин энэхүү тайван жагсаалын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан аж.

Тодруулбал, жагсаалд оролцогчдын хүүхдийг түр хамгаалан байрлуулах нэг цэгийн үйлчилгээг Соёлын төв өргөөнд байгуулж, төөрсөн хүүхдүүдийг бүртгэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, бэртэл гэмтэл авсан тохиолдолд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд холбон зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлэн ажиллажээ.

Мөн жагсаалын үеэр төөрсөн дөрвөн хүүхдийг илрүүлж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ