Үйл явдлын хураангуй


09.00
- 'Музейд суралцахуй' музейн боловсролын ажилтан, ЕБС-ийн багш нарт зориулсан сургалт, семинар Монголын Үндэсний Музейд болно. Холбоо барих утас:99849000
09.30
- Зохимол түгжрэл үүсэж байгаа нөхцөл байдал, арилгах талаар СБД-ийн Замын цагдаагийн албанаас мэдээлэл өгнө. Холбоо барих утас:9321-6886
10.00
- 'Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр'. Энэ удаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 405 дугаар ангийн офицер, ажилтан, албан хаагчид 20 жилийнхээ ойн хүрээнд хүмүүнлэгийн үйлст нэгдэж цусаа бэлэглэх юм. Үйл ажиллагаа ЦССҮТ-ийн төв байранд болно.
11.00
Инээдмийн 'Араншин' нөхөрсөг шог зургийн үзэсгэлэнгийн тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Хэвлэлийн хурал Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимын хоёр давхарт болно. Холбоо барих утас: 9901-5009, 9199-3030
Багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд их дээд сургуулийн багш нарын сургалтын хөтөлбөр, арга зүйг сайжруулах цуврал сургалт эхэлж байна. Сургалтыг БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс зохион байгуулж буй бөгөөд Сингапурын Темасек сангийн дэмжлэгээр Сингапурын эксперт багш нар удирдан явуулна. Мөн энэ үеэр БСШУСЯ, Их дээд сургуулиудын консорциум, Сингапурын ТЕМАСЕК сан, Политехникийн сургуультай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Цуврал сургалтууд 2018-2019 онд 8 удаа явагдаж 285 багшийг чадавхижуулах юм.Хаана: ШУТИС-ийн номын санд болно Холбоо барих утас 8811-1046
11.30
Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар баримт дэлгэхээр хуульчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
MN-Мэдээллийн төвд Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ноос “Дээд боловсролын тогтолцоо-Тогтвортой хөгжил” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ