Сталины амьдралын тухай 15 сонирхолтой баримт


Сталины тухай нийтээр мэдэх төсөөллийг түүний амьдралын олон сонирхолтой баримт нотлодог ч, бусад баримт ньтүүнийгөөр талаас нь нээн харуулж байдаг.Одоо бид түүнийг өвөрмөц хүн болохыг харуулсан 15 бодит баримтыг танилцуулж байна.
1.Төрсөн өдрөө сольжээ. Сурч байх үед нь Сталины нэг курсийн оюутан зурхайг нь гаргаж, түүнийг хэзээ ч аугаа удирдагч болохгүй хэмээн зуржээ. Иосиф Виссарианович үүнээс болоод арванхоёрдугаар сарын 18-нд төрснөө 21 болгож өөрчилсөн байна.
2. Сталин номонд дуртай боловсролтой хүн байжээ. Өнөөгийн хэмжүүрээр 32 насандаа философийн ухааны докторын зэрэг авч чадах байсан аж. Ном унших сонирхол нь үүнд багагүй тус болж, өдөр бүр 300 орчим хуудас уншиж байжээ. Сталины хувийн номын санд хэдэн арван мянган ном байсан гэж ярьцгаадаг.
3. Сталин дуу хөгжмийн хорхойтон байжээ. Түүнийг нас барахад хувийн цуглуулгад нь 3000 гаруй пянз байсан бөгөөд энэ нь Владимир Ленин зэрэг хүмүүсийн хэлсэн үг, Сталины өөрийнх нь хэлсэн үг байснаас гадна дуу, хөгжмийн бичлэгүүд байжээ. Үүний дотор симфони, дуурь, бүжгийн хөгжим, түүнчлэн янз бүрийн орны төрийн дуулал байдаг байсан аж.
4.Тэр физиологийн зарим нэг онцлогтой. Зүүн хөл нь хоёр илүү хуруутай, гэмтлийн улмаас солгой гарын хэлбэр нь өөрчлөгдсөн, намхан нуруутай (160 см) хүн байжээ.
5. Залуудаа Сталин давилуун санаа бодолгүй, өөртөө шүүмжлэлтэй ханддаг байсан. Зөвлөлт засгийн хамгийн дээд албан тушаалд ажилласан эхний арван жилд тэрээр огцрох хүсэлтэй байгаа тухай өргөдөл гурван удаа гаргаж байсан нь үүнийг харуулж байна.
6. Тэр маш хямгач, даруухан хувцасладаг хүн байжээ. Иосиф Виссарионовичид илүү зүйл огт байхгүй байжээ. Түүнийг цэргийн дүрэмт хувцастай явдаг байсныг бүгд мэднэ. Тэр заримдаа өөрийн эд зүйлсийг бүр элэгдтэл нь хэрэглэдэг байжээ.
7. Улс оронд архидан согтуурахтай тэмцэх арга хэрэглэж байгаагүй. Сталин спорт болон хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолтой төрлүүдийг заримдаа албадлагаар хөгжүүлэхийг илүүд үзэж, хүмүүс ч цэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын талбайд очиж, клуб байгуулж байжээ. Гэвч өнөөдөр энэ “албадлагыг” коммунист төрийн үзэл санаанаас хол хөндий янз бүрийн орны байгууллагууд ч амжилттай хэрэглэдэг юм.
8. Заримдаа согтууруулах ундаа хэрэглэж, ингэхдээ дарс болон коньякийг илүүд үздэг байжээ. Хамгийн түрүүнд гүржийн “Цинадели”, “Тельяни” сортын дарс, коньяк байсан нь мэдээж. Гэвч хамгаалалтын хүмүүсийн хэлснээр, Сталиныгнам засгийн дээд албан тушаалд ажилласан 23 жилийн хугацаанд түүнийг халамцуухан явахыг хоёрхон удаа л харцгаажээ.
9. Сталин өөрийн ард түмнийг жинхэнэ шүтэн бишрэгч, үндэсний асуудлыг сайн мэддэг хүн байжээ. Жолоодогчий ннэг үеийн хүмүүсийн 1941-1945 оны дайны тухай сонирхолтой баримтуудыг эргэн санахад, ерөнхий дээд командлагчцэргийн зарим анги нэгтгэлийг эмхлэн байгуулах үед үндэсний онцлогийг харгалзан үздэг байсан нь цөөнгүй харагддаг.
10. Хувийн оройн зайг үнэлдэг байжээ. Өөрийн хувийн өргөөндөө Иосиф Виссарианович хувийн өлгүүртэй байсан бөгөөд олон зочин гийчинтэй байсан үед ч хэн ч түүний өлгүүрт хувцас өлгөхийг зүрхлэдэггүй байсан тухай ярьцгаадаг.
11. Сталин цэнэгтэй гар бууг байнга гарын дор байлгадаг байжээ. ЗСБНХУ-ын удирдагчийн нөгөөх сэжиглэмтхий зан үүгээр илэрч байсан бөгөөд түүний хувцасанд буу хийдэг нууц халаас байснаас гадна,а жлын өрөөнийхөө ширээн дээрх хайрцаганд гар буугаа хийдэг байсан аж.
12. Өөрийн шаахайг өмсөх дуртай. Иосиф Сталин өөрийн шаахайг байнга авч явдаг байсан бөгөөд нэг удаа бужигнаанаас болоод Сталин дуртай шаахайгаа Сочид орхиж,т үүнийг нь тусгай нисэх онгоцоор авчруулж байсан тохиолдол ч гарч байсан гэдэг.
13. Тусгай сандал дээр суун, шүршүүрт л ордог байжээ. Сталины усанд ордог байсан ванны өрөө өнөөдрийг хүртэл хуучин янзаараа байдаг нь сонин.
14. Сталин Израиль улсыг хөгжихөд нь туслаж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны тухай сонирхолтой баримтуудыг эхлээд судлах хэрэгтэй. Тэгвэл еврейн улс байгуулагдсан нь ганцхан Англи, АНУ-ын гавъяа гэх нь эргэлзээтэй болж ирнэ. Иосиф Виссариановичийг нас барах үед Зөвлөлт Холбоот Улс, Израиль хоёр дипломат харилцаагаа таслаад байсан ч, түүнийг нас барсан өдрийг еврейчүүдийн оронд үндэсний гашуудлын өдөр гэж зарлажээ.
15. Радикулит өвчнөө эмчлэхийн тулд ардын арга хэрэглэдэг байжээ. Сталин нурууныхаа өвчнийг хөдлөхөөр, пийшин дээр гарч, өргөн банзан дээр хэвтэн нурууга ардын аргаар халаадаг байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ