Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн түймэр гарчээ. Тодруулбал, тус сумын Бийж багийн “Доод тэгш булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /04.02/ 16:10 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 45 иргэн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Иргэдийн буруугаас үүдэлтэй ой хээрийн түймэр гарах эрсдэл хаврын улиралд элбэг байдаг. Иймд та аялалд гарах гэж байгаа бол дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу.

  • Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал түлэхгүй байх
  • Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах
  • Гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

-ТҮЙМРИЙГ УНТРААХДАА-

  • Шороо цацах
  • Зурвас татах
  • Хѳрсний ѳнгѳн хэсгийг хуулах
  • Анжисаар хориг хагалалт хийх
  • Цуравдах
  • Химийн аргаар унтраах
  • ·Усаар унтраах,
  • Гар багаж, үлээгч аппарат ашиглах аргуудыг хэрэглэнэ.
  • Бага хэмжээний түймрийн үед зурвасыг 0,5 метр, их хүчтэй үед 1 метр ба түүнээс дээш өргөнтэйгөөр хийнэ. Түймрийн голомтыг эзэнгүй орхихгүй байх хэрэгтэй.
  • Түймрийн замд орших ямар нэгэн гол, горхи, зөрөг зам зэрэг газрыг олох буюу эсвэл хориг зурвас татаж түймрийн эсрэг өвсийг шатаана. Түймэр ба цуравны гал нийлмэгц дөл асар өндөр болж үлэмж дуу гарган унтардаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ