М.Гандийн гудамжийг Нарны замтай холбох түр замын ажил эхэллээ


Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ эхлүүлсэн байна. Тус замыг барьснаар Гандигийн гудамж Нарны замтай холбогдож, Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулах ач холбогдолтой юм.
Уг зам нь 2 эгнээ, 7 метрийн өргөнтэй, нэг талаараа явган хүний замтай байхаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар хуучин гүүрний хучилтын хавтанг бүрэн хуулж, 2 дугаар алгаслалын 11 ширхэг дам нурууг авч, хуучин гүүрийн 4 ширхэг тулгуурыг буулгажээ.
УГ ЗАМЫГ 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР ДУУСГАЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ
Мөн хог хаягдлыг цэвэрлэх, газар чөлөөлөх ажлууд хийгдэж байгаагийн зэрэгцээ 650м2 ул хөрсний нягтруулалт, 350м газар хөрсний хуулалт хийгдээд байгаа бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ