Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Төв аймгийн нутаг, Завхан, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам, даваа гүвээ цасанд дарагдаж халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлонанхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ