Монголын Бизнесийн зөвлөлөөс харилцагчдадаа мэдэгдэл хүргүүлжээ


“Монголын Бизнесийн Зөвлөл”-өөс гишүүддээ цахим шуудан илгээж, Б.Бямбасайханг хянаж, шалгаж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Энэхүү и-мейлд “Монголын Бизнесийн Зөвлөл” өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар товчхон дурдаад эл асуудалд онцгой анхаарал хандуулж байгаагаа илэрхийлэв.
Гишүүдэд илгээсэн тус и-мейлд “Монголын Бизнесийн Зөвлөл”-ийн дарга Б.Бямбасайханг өнгөрсөн ням гарагт баривчилж, 30 хоног хүртэлх хугацаанд хорьж шалгах шүүхийн шийдвэр гарсан талаар дурьдав.
Мөн Б.Бямбасайхан нь 2012 оноос хойш “Монголын бизнесийн зөвлөл”-ийн даргаар ажиллаж байгаа талаар бичжээ. Тэрээр Монголын эдиийн засагт хувь нэмрээ оруулсан бизнесмен, удирдагч, эрх баригч хоёр намын итгэлтэй зөвлөх бөгөөд түүний шулуун шудрага занд итгэж байна гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ