“Газар тариалангийн тогтвортой хөгжил" зөвлөгөөн болно


ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй “Богцон дахь соёлын өв иж бүрдлийг сайжруулах нь” зөвлөлдөх уулзалтНҮБ-ын байрны хурлын танхимд болно.
10.00
'Сэтгэлийн өнгө' сэтгэлзүйн төвийн захирал Г.Наранбаатар Нийслэлийн иргэний танхимд хороо, дүүргийн гэр бүлтэй ажилладаг нийгмийн ажилтнуудад лекц уншина
“Газар тариалангийн тогтвортой хөгжил' тариаланчдын улсын зөвлөгөөн 10 цагт Төрийн ордонд эхэлнэ. Улсын зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцож, 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ технологийн талаар санал солилцоно. Холбоо барих утас: 9902-0804
10.30
- Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсон талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал ОӨУБЕГ-ын төв байранд болно. Холбоо барих утас: 99666553
11.00
- Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ивээлт Анужин” сан-тай хамтран Монголын хүүхдийн хамгийн анхны “АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛЧИН” дуурийг халамж, асрамжийн төвийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үзүүлнэ. Тоглолт Монголын хүүхдийн ордоны их танхимд болно. Холбоо барих утас: 94839684
- Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны нээлтийн үйл ажиллагаа орон даяар Мишээл экспо төвд болно
11.30
- Америк, Монголын ахлах сургуулийн боловсролын хос дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолд Дүнжингарав худалдааны төвийн чанх урд байрлах Глобал олон улсын дунд сургуулийн Номын санд болно. Холбоо барих утас: 9916-5742, 9906-9961, 9191-3865
12.00
- ҮЭ-ээ хүлээн зөвшөөрдөггүй Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагуудын асуудлаар гишүүд ажилчид нь Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Тус байгууллагын ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд, гишүүд хотын захиргаанд шаардлага тавьж, суулт хийн, өлсгөлөн зарлах аж. Хэвлэлийн бага хуралМҮЭХ-ны төв байранд болно.Холбоо барих утас: 96623108
14.00
- УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит 'ИДЭР ОЮУНЫ УНДРАА' аяны хүрээнд байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудын дунд зарласан тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа.
Тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардуулах үйл ажиллагаа МУИС-ийн төв байрны лекцийн танхимд болно
СЭТГЭГДЭЛ БИЧИХ