ШХАБ-ын иргэдийн чуулга уулзалт болно

Энэ сарын 9, 10-нд БНХАУ-ын Ши-Ань хотод ШХАБ-ын иргэдийн чуулга уулзалт болно. Уг чуулга уулзалт “Бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагааг ахиулж, хүн төрөлхтний хамтын цогц байгуулъя. Иргэдийн байгууллагын үүрэг хариуцлага" гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна.

Энэ үеэр бүс нутгийн энх тайван, хамтынажиллагаа, бүс нутгийн хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох, иргэдийн байгууллага өөрийн давуу талаа хэрхэн ашиглах, бүс нутгийн олонсалбарын солилцоо хамтын ажиллагааг урагшлуулах талаар чухал үүрэг гүйцэтгэх тухай зэрэг олон асуудлыг хэлэлцэх ажээ.

ШХАБ-ын гишүүн 12 орны эксудирдлага, иргэдийн байгууллагын төлөөлөл, зөвлөхүүд, хэвлэл мэдээллийн ажилтнуудд, мөн ШХАБ-ын нарийн бичгийн газрын 80 гаруй хүн хуралд оролцохоо мэдэгдээд байгаа гэнэ.

Чуулга уулзалт нь нээлт, хаалтын ёслол, бүгд хурал, салбар хурлуудаас бүрдэх юм байна. Чуулгауулзалтаас гаргасан баримт бичгийг ШХАБ-ын нарийн бичгийн газарт өргөн барьж ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын лавлагаа болгох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ