"ЭТТ" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаа өглөө


Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд сая ажлаа өглөө. Тэрбээр уг албан тушаалд 2016 оны есдүгээр сард томилогдож байсан юм.
Тэрээр ТИС, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюартын их сургуулийг тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой хүн юм. Мөн тэрээр өмнө нь МОНЦАМЭ агентлагийн захирлаар ажиллаж байв.
Түүний ажлыг тус компанид ажиллаж байсан н.Ганхуяг хүлээн авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ