Цэцэрлэгийн хүүхдүүдийг "тамладаг" байсан багш нарыг баривчилжээ

Америкийн өмнөд Дакода муж улсын хоёр хүмүүжүүлэгч багш бага насны хүүхдүүдээр тоглоом, тохуу хийж байгаад баригджээ. Энэ талаар “Нью-Йорк пост” сонинд бичсэн байна.

Су-Фолс хотын цэцэрлэгт явдаг нэг хүүхэд "багш биднийг зоддог" хэмээн эцэг, эхдээ гомдоллосны дараа цагдаа нар хоёрдугаар сарын сүүлчээр мөрдөн шалгаж эхэлжээ. Ийнхүү тэд хяналтын камерын бичлэгийг үзсэн байна.

Гэтэл 31 настай Тереза Галлахер болон 22 настай Кенеди Вендт нар өдөр унтаж буй хүүхдүүдийг зоддог болж таарчээ. Тухайлбал, тэд хүүхдүүдийг босгож, дараа нь шалан дээр шидэж байсан аж. Тэд хүүхдүүдийг байнга зодож, толгой руу нь цохиж, заримдаа гараас нь барин угзардаг байжээ. Эдгээр хүүхдүүд бүгд гурав юмуу дөрвөн настай хүүхдүүд байсан бөгөөд энэ явдал хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлснийг мэдээлээгүй байна.

Ийнхүү хүмүүжүүлэгчдийг гуравдугаар сарын 30-нд баривчилжээ. Галлахер, Вендт нар насанд хүрээгүй хүүхдүүдэд хүч хэрэглэж, хэрцгий хандаж байсан 25 тохиолдолд буруутай болж байна. Тэдэнд ямар шийтгэл ногдуулах нь тодорхойгүй байгаа ажээ.Болсон явдлын дараа тэднийг ажлаас нь халсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ