“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-ийн үйлчилгээг менежментээр гүйцэтгүүлэхээр болов

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" орон нутгийн өмчийн төсөвт үйлдвэрийн газрыг 2009 онд байгуулсан.Нийслэлийн засаг даргын захирамжаар нийт 973 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг.Нийт талбайн 15 хувь нь тохижилт, 85 хувийг ногоон байгууламж байгуулахаар эхний ээлжинд 183 гагазрын хэсэгчилсэнерөнхий төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгааг“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн орлогч дарга н.Оюунзул Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 онд худалдаа үйлчилгээний чиглэлээрил тоднээлттэйтөслийн сонгон шалгаруулалт явуулж, хувийн хэвшилтэй менежментийн гэрээ байгуулан шинэ стандарт тогтооно. Авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, “Маршал таун хотхон" талаас "Гэрэлт гудамж” төсөл хэрэгжүүлэх,спортын талбайнуудыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойш80 гаруй мянган мод суулгасан. Ургалт 98 хувьтай. Үйлчлүүлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг онцолсон.

Тиймээс худалдаа үйлчилгээг сайжруулах зорилгоор төслийн баг буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар гүйцэтгэхнь зөв гэсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс гаргалаа.Ингэснээрурин дулааны цагттус цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж байгааиргэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, барааны бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломжтой.

Цэцэрлэгт хүрээлэнгийн багийнхан ногоон байгууламжаа арчлах, тордох, нэмэгдүүлэх, тохижилтоосайжруулахад анхаарах юм. Мөнгар дээрээс худалдаа эрхлэлт багасах,хүрээлэнгийн үйл ажиллагааг тэлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж байгаа гэдгийг Засаг даргын зөвлөлийн гишүүд онцолж байна.

Тухайлбал “Гэрэлт гудамж төсөл”-ийн хүрээнд Сөүл гудамжны менежментийг хувийн хэвшил хариуцсанаар эерэг үр дүн гарсныг чонцоллоо. Тиймээс“ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн худалдаа, үйлчилгээний менежментэд төр , хувийн хэвшлийн хамтын ажиллагаагнэвтрүүлэх шийдвэр гаргалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ