Сүхбаатар аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ


Сүхбаатар аймгийн цаг агаар тогтуун замын нөхцөл байдал сайжирсан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /2018.04.06/ 06.00 цагт нээлээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт цас ихээр орж, цасан шуурга шуурч нөхцөл байдал хүндэрсний улмаас өчигдөр 20.00 цагийн үед тус аймгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хаах захирамжийг Засаг даргын орлогч Т.Амарбаатар гаргаад байсан юм.
Цас их орсны улмаас авто замд мөсөн бүрхүүл үүссэн тулжолооч нарыг хурдаа тааруулж явахыг, онц шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг зорчихгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ