Эмиль Блонден АНУ-аас Канадад төмөр татлага дээгүүр хэрхэн хүрч байсан бэ?

Ниаграгын хүрхрээ нь АНУ, Канадын хилд байдаг бөгөөд Америкийн Нью-Йорк муж улс болон Канадын Онтарио мужийг заагладаг. Байгалийн энэ гайхамшгийг үзэж харахаар дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирдэг. Францын татлага дээгүүр явагч Эмиль Блонден анхны овсгоотнуудын нэг болжээ.

1859 онд тэрээр Ниаграгын хүрхрээн дээгүүр 50 метрийн өндөрт татсан татлага дээгүүр явахаар шийдэж үзэгчдийг айлгаж орхисон байна. Тэр Америк, Канадын хилийг заагладаг 390 метрийн зайг амжилттай туулжээ. Татлага нь ердөө 5 сантиметр зузаан байжээ. Энэ үзүүлбэр хүмүүсийн сонирхлыг татаж байгаа учир овоохон мөнгө "шомбодож" болохыг удалгүй Блонден ойлгосон байна. Тэрээр бургилж буй хүрхрээн дээгүүр бүтэн хоёр жил явж, үзүүлбэрээ улам л төвөгтэй болгож байжээ. Учир нь үзэгчид ердийн явалтад дасчихсан тулямар нэг шинэ зүйл сэдэх хэрэгтэй болсон байна.

Тэрээр өмнөө түрдэг тэвш түрж, шампань дарс ууж, татлага дээгүүр модон хөлөөр явж, ингэснээр 400 доллар олжээ. Энэ нь тэр үедээ их мөнгөбайжээ.Харин нэг удаа өөрийн бие төлөөлөгчийг мөрөн дээрээ суулгаад, нөгөө эрэгт хүрсэн байна. Мөнгө олохыг хүсч, гэхдээ амь насаа алдчихвий хэмээн болгоомжилсон хоёрдмол бодол түүний төлөөлөгчийг эзэмдэж байжээ.
Эмиль БлонденНиагара голын аймшигтай урсгалыг харахгүйн тулд нүдээ боолгохыг санал болгож байсан байна.Блондены ээлжит үзүүлбэр амжилттай болох ньуу, эсвэлэмгэнэлтэйгээр төгсөх нь үү гэж зарим хүн мөрий тавьж байжээ.Ингэхдээ бүтэлгүй болно хэмээн мөрий тавьсан хүмүүс татлагаар явагчийг элдвээр хорлохыг оролдож, толиор нүдэн дээр нь нарны гэрэл тусгаж, татлагыг бэхэлсэн шонг ганхуулдаг байжээ. Чухам ийм хүмүүс Блонденыг үзүүлбэрээ зогсоохоор шийдвэрлэх шалтгаан болсон байна. Тэр өндрөөс айна гэхээс илүү мөнгө олохын тулд яаж ч мэдэх солиотой гэмээр хүмүүсийн үйлдлээс эмээж байжээ.

Эмиль Блонден Европ руу буцахаар шийдэж, нэг бус үзүүлбэрээ үзүүлж Орост ч ирж байжээ. Санкт-Петербург хотод тэр нэгдүгээркадетын корпусынжагсаалын талбай дээгүүр 30 метрийн өндөрт, хоёр тулгуурын хоорондох 160 метрийн зайг туулжээ. Үүнээс гадна Блонден өвөрмөц үзүүлбэрээр хүмүүсийг гайхшируулж, тухайлбал татлага дээр жижигхэн пийшин суурилуулан, түүн дээрээ өндөг шарж байсан гэдэг.
Блонденыг Америкаас Европ руу буцсаны дараа түүнийг дагагчид бас гарч ирсэн байна. Хэдэн жилийн дараа АНУ-ын Гарри Лесли гэдэг хүн франц эрийн оронд гарч иржээ.Гэвч түүний энэ ажил удаагүй байна. Түүнийг бүтэлгүйтнэ хэмээн бооцоо тавьсан үзэгчдийн нэг ньүзүүлбэрээ амжилттай үзүүлсний дараа түүнийг алах шахжээ.Ийнхүү Лесли орлоготой ч, осолтой ажлаа дуусгавар болгохоор шийдсэн байна. Харин 1873 онд Италийн Уго Баллини гэдэг хүн татлагаас унажээ. Харин тэр Ниагарын хүрхрээний буригилж буй уснаас эсэн мэнд гарсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ