Хөвсгөл аймгийн ЗД-ын томилгоо хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна

Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж байна.

Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон нь "Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх" гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэх мэдээлэл цэцэд иржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ