Бөөгийн зан үйл үйлдэж байхдаа гал алдаж автомашинаа шатаажээ

Өчигдөр ханш нээсэн өдөр Ээж модонд бөөгийн зан үйл үйлдэж байгаад машинаа шатаасан хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дэлгэрхаан багийн Ээж мод гэдэг газар Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С-ийн "Аллион" загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах Аврах 36 дугаар ангид иржээ. Дуудлагын дагуу тус газрын зургаан алба хаагч 10 км газрыг туулж очиж, галыг унтраасан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар иргэн С нь бөөгийн зан үйл үйлдэж байхдаа автомашиныхаа ард арц, хүж уугиулж, ил гал түлсний улмаас гал алдаж автомашинаа шатаажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ