Сэлэм эргүүлж танхайрсан этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

2017 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө нэгэн цэнгээний газрын үүдэнд сэлэм эргүүлэн танхайрсан этгээдийн талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тодруулбал, уг этгээд нь ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт гэгч байсан юм. Тэрбээр тухайн өдөр өөрийн цэнгээний газрын нээлтийн үйл ажиллагааг тараад явж байхдаа сэлэм эргүүлж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байсан.

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид түүний ашигласан зэвсгийн чанартай эд зүйлийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух иргэн Э гэгчийн гэрээс олж тогтоон, хураан авсан юм. Улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд саяхан хэргийг нь прокурорт шилжүүлжээ.Тодруулбал түүнд Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ