Г.Ариунбаатар "Торгоны замын олон улсын концерт"-д оролцож байна

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, БНХАУ-ын Засгийн газрын харьяа Хятадын хөгжмийн суваг /china.com.cn/-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад удаагүй ч тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байгаа билээ. Цаашид олон ажлуудыг хамтран хийхээр төлөвлөөд байгаагийн анхны үйл ажиллагаа нь энэхүү "Торгоны замын олон улсын концерт" юм.

Тус концерт өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Бээжин хотноо БНХАУ, Монгол улс, ОХУ, Казакстан улсын уран бүтээлчид хамтдаа нэг тайзнаа тоглогдож байгаа аж.

Энэхүү хамтарсан тоглолтонд манай улсаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Тэргүүн байр, П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдааны Гранпри шагналт, “BBC Cardiff Singer of the World - 2017” уралдааны тэргүүн байрын шагналт Монгол улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар мөн МУГЖ төгөлдөр хуурч Б.Солонго нар төлөөлөн оролцож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ