Нимбэгний аль хэсэг нь хамгийн ашигтай вэ?

Нимбэгний хамгийн ашигтай хэсэг нь хальс гэвэл, та гайхах биз ээ. Нимбэгтэй цай уух дуртай олон хүн нимбэгний хальсыг нь идэлгүй хаяж орхидгоороо алдаа хийж байгаа хэрэг.

Нимбэгний хальсанд С аминдэм агуулагддаг бөгөөд түүний зөөлөн эд болон шүүсийг бодвол хальсанд ньамин дэм арав дахин ихбайдаг аж. Түүнчлэн хальсанд нь маш үнэт эфирийн тос асгуулагддаг бөгөөд энэ тос нь толгойн өвдөлтийг намжааж, сэтгэл санааг өргөж, үрэвслийг эмчилдэг байна.

Хэрвээ таны толгой өвддөг бол нимбэгний хальсыг чамархай юмуу духан дээрээ тавь. Ганц-хоёр минутын дараа өвдөлт намдана. Хэрвээ таньд амьсгалын замын өвчин тусч байгаа юм шиг санагдаж, бие тавгүйрхэж байгаа бол нимбэгтэй цай ууж, хальсыг нь ид. Нимбэгний хальсыг жижигхэн хэрчиж, хавтгай тавган дээр зулж тавь. Хальснаас ялгарах эфирийн тос хортой бактерийг устгадаг. Тавагнаас энэ тосыг үнэрлээд дараа нь идээрэй.

Нүүрний арьсыг цайруулахын тулд нимбэгний хальсыг мөн хэрэглэдэг. Мөн бодисын солилцоог сайжруулахынтулд өглөөдөө нимбэгтэй халуунусуух хэрэгтэй юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ