"Бурхан"-тай хөшөөний ард баригдаж буй барилгыг нурааж эхэллээ

БОАЖЯ, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны шийдвэрийн дагуу бурхантай хөшөөний ард баригдаж байгаа барилгуудыг нураахаар болсон. Тиймээс уг шийдвэрийн дагуу өнөөдөр Зайсангийн аманд иргэн Б.Дайчинхүү эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, тухайн газрын унаган төрх байдал алдагдахад хүрсэн нөхцөл байдал үүсгэсэн учраас түүнийг холбогдох хүмүүс очиж нурааж байна.

Тус компани нь Бурхан багшийн цэцэглэгт хүрээлэнгийн зүүн хойд талд барьсан гурван давхар төмөр карказ барьсан байсан юм. Мөн Туулын бургасыг унагаж, барилга барьж буй байгууллагатай тэмцэнэ гэдгээ холбогдох албаныхан хэлээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ