Германы Мюнстер хотод машинаар хүмүүсийг дайрсан хэрэг гарав


Бямба гарагийн орой Германы Мюнстер хотын түүхэн дурсгалт дүүрэгт гудамжны кафед үйлчлүүлэн сууж байсан хүмүүсийг бага даацын ачааны машин дайрч, үүний улмаас хоёр хүн амь үрэгдэж, 20 хүн бэртэж гэмтжээ.
Машиныг Германы иргэн барьж явсныг Умард Рейн-Вестфали мужийн дотоод хэргийн яам нотлосон байна. Сэтгэцийн гажигтай 48 настай иргэн хүмүүсийг дайрсныг “Вild” шар сонинд түрүүнд нь мэдээлжээ. Тэр өмнө нь амиа хорлох гэж оролдож байсан байна.Дайрсан машин түүний нэр дээр бүртгэлтэй байжээ.Хэрэг явдал болсны дараа гэмтэн этгээд амиа хорлосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ