Дөрвөн жил нөхөр, охиныхоо зургийг нууцаар авч байсан эмэгтэй алдаршив

Филиппин эмэгтэй нөхөр, охин хоёрынхоо зургийн эвлүүлгийг мэдээний Reddit сайтад тавьжээ.Тэр эдгээр зургийг нэлээд хэдэн жилийн турш авсан байна.

Бүх зургийг араас нь авчээ.Эцэг нь бяцхан охиныгоо байнга хөтлөж явдаг нь зургаас харагдаж байна. Энэ өвөрмөц зургуудыг 2014 оноос авч эхлэсэн бөгөөд одоо ч авсаар байгаа аж.Охиныгоо 18 нас хүртэл нь юмуу бүрнөхөрт гарах хүртэл нь зургийг үргэлжлүүлэн авах бодолтой байгаагаа эмэгтэй ярьсан байна. Дараа ньэдгээр зургийг видеоролик болгон,охиндоо бэлэглэх бодолтой байгаа ажээ.

Ингэхдээ нөхөр нь өөрийнх нь авсан цуврал зургийн тухаймэдчихнэ хэмээн эмэгтэй санаа зовохгүй байгаа гэнэ. “Манай нөхөр Reddit-эд ордоггүй, түүнд нийгмийн сүлжээнд ерөөс аккаунт байдагүй болохоор миний нууц аюулгүй байдалд байсаар байх болно” гэж филиппин эмэгтэй ярьсан байна.

Зургийн эвлүүлэг баярлан бахадсан хэрэглэгчдээс 70 мянга гаруй магтаал хүртжээ. “Сүүлд тэд эдгээр зургийг шимтэн үзэх болно” гэж нэг комментд бичсэн байна.Эв найртай айлын зургууд намайг бүр уярааж орхилоо хэмээн өөр нэг хэрэглэгч эмэгтэй бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ