Коллаген гэдэг үлгэр. Гоо сайханчдын ээлжит худал яриаг илчлэхүй

Коллагентай гоо сайхны бараа орчин үеийн эмчилгээний гоо сайхан, хоол тэжээлийн оргилуудын нэг хэмээн гоо сайхан, эрүүл мэндээ хамгаалагч олон хүн үздэг. Гэвч энэ нь үнэхээр тийм гэжүү? Коллаген үнэхээр гайхамшигийг бүтээж, арьс, үе, үсийг залуу болгодог уу?

Коллаген нь зөвхөн амьтны гаралтай байдаг.Энэ нь амьтдын мөгөөрс, яснаас гаргаж авсан уураг юм.Коллаген нь хүний биеийн холбогч эдийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг.Бие махбодь хөгширөөд ирэхлээр коллагены хэмжээ жилээс жилд багасна. Тиймээс үрчилээ үүсч, үс нарийсч, үе өвддөг.Илүүдэл жинтэй болж, тамхи татаж,сахар хэтрүүлэн хэрэглэж,наранд биеэ хэт шарснаар коллаген задардаг.

Коллаген хэрэглэх нь ач тустай гэх баттай нотлох баримт бүхий шинжлэх ухааны албан ёсны судалгаа байдаггүй.Гэхдээ хүний бие махбодьколлагеныг бүрэн шингээж чаддаггүй,хаана хэрэгтэй тэр газарт бие махбодийн хэрэглэдэг амин хүчлүүд болж коллаген нь задардаг.Гэвч энэ үйл явц ньколлагены нэмэлт хэрэглэж буй хүнд үрчилээгүй арьс юмуу хөвсгөр сайхан үстэй байх баталгаа болдоггүй байна.Энэ нь үений коллагентай нэмэлтүүдэдч мөн хамаатай.

Коллагенд суурилсан кремийн тухайд гэвэл,энэ нь ерөөс ямар ч ашиггүй.Үйлдвэрлэгчид нь ч өөрсдөө энэ тухай бичиж,крем нь арьсны өнгөн давхаргыг л чийгшүүлдэг бөгөөд энэ нь үхсэн эсүүдийн давхарга юм. Кремийн коллаген арьсны гүн давхаргад нэвтэрч чаддаггүй.

Коллаген болон бусад идшидтэй гэххэрэгсэлд найдах биш, харин янз бүрийн, тэжээллэг хоол тэжээл хэрэглэж байхыг лэмч нар зөвлөж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ