Гүүрэн гарц барих ажлыг эрчимжүүлэх асуудлаар хуралдаж байна

НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан яг одоо болж байна. Энэхүү хуралдааны үеэр хэлэлцэх асуудлуудын дунд Замын цагдаагийн уулзварт гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх болон нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Нийтийн тээврийг сайжруулах зорилготой BRT төсөл буюу Тусгай замын автобусны төслийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьж байна. Энэхүү төслийн хүрээнд 2020 он гэхэд нийтийн тээвэр ашигладаг иргэдийн тоо 20 хувиар, 2028 он гэхэд 30 хувиар өсөх аж.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, JICA-ийн судалгаагаар Улаанбаатар хотод метро ашиггүй гэсэн тайлан гарсан учраас BRT төслийг хэрэгжүүлэх гэж байгаа гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ