Иргэн Б.Пүрэвээ ОБЕГ-т түймэр унтраах үлээгч аппарат хандивлалаа

Ой хээрийн түймрийг унтраах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэн Б.Пүрэвээ, гэргий Ч.Болормаа нарын гэр бүлээс хоёр ширхэг үлээгч аппаратыг өнөөдөр ОБЕГ-т хандивлалаа.

Он гарсаар улсын хэмжээнд 14 удаагийн ой хээрийн түймэр гарчээ.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 37 хүн, хоёр автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ