Улстөрчдийн рейтингийг Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлэв

Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлыг тандсан судалгааг “Сант Марал” сангаас явуулдаг.Тус сангаас гаргасан шинэ судалгаагаар Монголын улстөрчдийг рейтингээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлжээ.

Түүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр орсон бол 'босоо' С.Ганбаатар гуравдугаарт, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээрт бичигджээ.

2017 оны эцсээр 5.1 хувийн өсөлттэй гарсан эдийн засгийн үзүүлэлтийг иргэдийн 44 хувь нь муу гэж дүгнэсэн бол 33 хувь нь сайн ч биш муу ч биш, 16 хувь нь маш муу гэсэн үнэлгээ өгчээ.

Судалгаанд оролцсон иргэдийн 80 орчим хувь нь Монголын хамгийн сайн түнш орноор ОХУ-ыг нэрлэсэн бол 25 орчим хувь нь Хятадыг нэрлэжээ. Судалгааны дүнтэй ЭНД ДАРЖ танилцаж болох юм.

УЛС ТӨРЧДИЙН РЕЙТИНГuls tur


uls tur

СЭТГЭГДЭЛ БИЧИХ