Ж.Эрдэнэбаатар Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогджээ

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Эрдэнэбаатарыг томилжээ. Тэрбээр өмнө нь Авто тээврийн үндэсний төвийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан юм. Ийнхүү хуралдаанаар Ж.Эрдэнэбаатарыг дэвшүүлж, 100 хувийн саналаар батламжилсан байна.

Ж.Эрдэнэбаатар нь Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул. Хилийн цэрэгт алба хашиж байсан хурандаа цолтой байна. Тэрээр 2015 онд Авто тээврийн үндэсний төвд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга, 2016 оноос Авто тээврийн үндэсний төвийн тэргүүн дэд захирлын албыг хашиж байжээ.

Тэрбээр өнөөдөр Авто тээврийн үндэсний төвийн тэргүүн дэд захирлын албаа хүлээлгэн өгөх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ