Ч.Хүрэлбаатар: Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байх вэ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хотгор шанага"-ын уурхайтай холбоотой гэсэн утга бүхий сурвалжлага С1 телевизээр гарсантай холбогдуулж, тэрээр цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Хотгор шанага”-ын уурхайг худалдан авах үйл ажиллагаанд би ямар нэгэн байдлаар оролцсон эсэхийг тодруулахаар албан бичгийг Солонгосын талд хүргүүлсэн. Хариуг нь англи, монгол хэл дээр (орчуулга) та бүхэнд хүргэж байна. Хотгор шанагын уурхайг худалдан авахдаа Ч.Хүрэлбаатартай холбогдож ярилцсан, хэлэлцсэн, туслалцаа авсан зүйл огт байхгүйг дурджээ. Намайг Солонгосын талд нөлөөлөх гэж оролдсон юм шигээр гүтгэж байна лээ. Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байх вэ, санааны минь зоргоор хөдөлдөг бүхэл бүтэн улс үндэстэн гэж юу байх вэ.

Хэрвээ үнэхээр тийм бол өөрийгөө Монгол Улсын гадаад бодлогод тун тустай нэгэн болохоо ойлгож авъя. Өглөөнөөс хойш виз хэлээд өгөөч, хүүхдээ сургуульд явуулах гэсэн юм гэж иргэд хандаж эхэллээ. Солонгос орон хуулиа хатуу чанд сахиж, дээдэлдэг төртэй улс учир бодит мэдээллийг өгсөн нь л энэ.

Бөхмөрөн суманд 2006 онд ашиглалтад орсон Нүүрсний хийн цахилгаан станцыг намайг бариулж, туузыг нь хайчилж, улмаар 800 гаруй сая төгрөг шамшигдуулсан мэтээр дурджээ. Гэтэл тэр үед би сайд битгий хэл УИХ-д нэр дэвшихээ ч мэдээгүй төрийн албанд зүтгэж явсан нь бас үнэн. Юун тууз хайчлах манатай. Харин намайг Эрчим хүчний сайд байхад Бөхмөрөн сумыг Цагааннуураас өндөр хүчдэлийн шугамд холбох ажил эхэлж байнгынцахилгаантай болсон гэдгийг хэлье" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ