ЗГ-ын нууц тогтоолоор 750 шонхор шувуу зарсан байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр БОАЖ-ын сайд Д.Цэрэнбатад шонхор шувууг хууль бусаар хилээр гаргасан тухай баримт хэлж, шаардлага тавилаа.

Тэрбээр "Д.Цэрэнбат сайд аа, ажлаа хий. Танай байгаль орчны салбар авлига хээл хахуулийн үүр уурхай болсон. Байгалийн баялаг, ургамал, ан амьтан бүгдийг зарж байна. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна.

Монголын нууц товчооны 850 жилийн ойд зориулаад шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаад, хилээр гаргахыг Монгол Улс хорьсон юм. Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нууц тогтоол гаргаад 750 шонхор шувууг зарсан байна. Үүнтэй холбоотойгоор олон сая долларын асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг байнгын хорооны хурлаар нээлттэй мэдээлэл сонсмоор байна, Байнгын хорооны дарга аа.

Гааль, тагнуулын байгууллагын бүхий л мэдээлэл ирсэн. Экспортоор гарсан, ачигдсан байна. Д.Цэрэнбат сайд та залуу хүн байна. Ажлаа хий" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ