Б.Батзориг: ХАА салбар бодлогын дэмжлэг, татаасгүйгээр явахад хэцүү

Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдрал дээр бодит өсөлт болж байна уу гэдгээр л дүгнэвэл зүгээр байна. 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 50 хувьд хүрсэн, амжилттай хэрэгжиж байгаа салбарууд байхад зарим салбарт 10 хувьтай байгаа зүйл байна. Тэгэхээр нэгэнт зорилт, хариуцах эзэн, хугацаа тодорхой байгаа нөхцөлд цонхны шилний цаанаас чихэр долоолгосоор 2020 оны сонгуультай золгочих вий дээ. Боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө оруулалтын асуудал маш удаашралтай байна. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллах, томоохон төслүүдээ хөдөлгөх, одоо хэрэгжээд явж байгаа ажлууд руугаа эрчимтэй орохгүй бол хагас жил орчим явлаа, энэ Засгийн газар. 20*100 хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг: Аж ахуй нэгж иргэдээ дэмжиж байж бид эдийн засгаа тогтворжуулна. Тэгэхээр зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах нь маш чухал. Манай салбар бодлогын дэмжлэг, татаасгүйгээр явахад хэцүү. 2017 онд улаанбуудайн урамшуулал олгоход газар тариалангийн салбарын сэргэлт нэмэгдсэн.

Яг үүнтэй адил манай салбарт тодорхой дэмжлэг хэрэгтэй. 21*100 хөтөлбөрийг ажил үргэлжилж байна. Аймаг орон нутгийн санаачилга маш чухал. Орон нутагт ажлын байр бий болох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Ийнхүү УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ