ХЗБХ АТГ-ын даргыг томилох саналыг хууль зөрчсөн гэж үзжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргаж, байнгын хорооны гишүүд дэмжсэнээр хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хэлэлцлээ. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонх АТГ-ын дарга, дэд даргыг томилох санал нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үүгээр байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ