С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлт иржээ

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж байгаа билээ.

Тэднийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн 30 хоногийн хугацаанд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Энэ хугацаа дуусах дөхөж байгаа учир прокуроос цагдан хорих хугацааг сунгах хүсэлт шүүхэд ирүүлсэн байна.

Прокурорын хүсэлтийг маргааш /2018.05.10/ тус шүүхэд 09:00 цагаас хэлэлцэх тов зарлагджээ.

Авлигатай Тэмцэх Газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчилсан юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ