С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хорих эсэхийг шийдэх хурал үргэлжилж байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх хурал үргэлжилж байна. Прокуророос тэднийг нэг сар саатуулах саналаа шүүхэд ирүүлсэн.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шүүх хуралдаан одоо дууслаа. Гэхдээ өмгөөлөгч Л.Данзанноров шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тайлбар хийсэнгүй. Харин "Шүүхийнхэн өөрсдөө мэдээлэл хийх байх. Хоригдож байгаа хүний эрүүл мэнд ямар сайн байх вэ” гэсэн тайлбар хийлээ.

Яг одоо тус шүүхэд Ерөнхий сайд асан С.Баярыг үргэлжлүүлж хорих эсэхийг шийдэх хуралдаан болж байна. Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар цахимаар оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ