Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллах шийдвэр гарлаа

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг өнөөдөр хэлэлцлээ.
Ерөнхий сайд асан С.Баярыг шүүх хуралдаанаас суллаж, хилийн хориг тавих шийдвэр гаргажээ. Энэ талаар өмгөөлөгч нь тайлбар хийгээд байна. Мөн Ч.Сайханбилэгийг суллах шийдвэр гаргаж, хилийн хориг тавьсан байна.
Тэднийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж байгаа. Авлигатай Тэмцэх Газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчилсан юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ