Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь дэмжив

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөл нь ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа нимгэн давхаргатай гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг татваруудаас чөлөөлөх тухай хууль юм.

Уг хуулийг хэрэгжүүлэх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон учир хугацааг дахин шинээр товлохоор Засгийн газраас оруулж ирж байгаа билээ. Хууль төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонх нь дэмжсэн нь тул анхны хэлэлцүүлгээр нь дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ