Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллахыг эсэргүүцлээ

Чингэлтэй дүүргийн шүүх хуралдаанаас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах шийдвэр гаргасныг прокуророос эсэргүүцэж,ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Тодруулбал, ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн хүрээнд дээрх гомдлыг гаргасан аж.

Ийнхүү одоо Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шатны ерөнхий шүүгч прокурорын гомдлыг хянан хэлэлцэх шүүх хурал болох гэж байна. Мөн С.Баяр, Ч.Сайханбилэг нар онлайнаар шүүхэд оролцох хүсэлтээ хараахан ирүүлээгүй байгаа аж.

Ерөнхий шүүгч ямар шийдвэр гаргахаас тэдний суллагдах эсэх нь шийдэгдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ