Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай болон Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байсан юм.
Гэвч хуралдсангүй. Учир нь, Төрийн ордонд Монголын эдийн засгийн чуулган болж байгаагаатай холбоотойгоор сул танхим олдохгүй байгаагаас гадна тус байнгын хорооны гишүүдийн зарим нь гадаадад томилолттой яваа ажээ. Тиймээс байнгын хорооны хуралдаааныг хойшлууллаа. Уг нь тус хуралдаанаар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн хэдэн хувьд нь олгохыг шийдэх байсан юм. Өмнөх долоо хоногт мөн хэлэлцэхээр төлөвлөсөн ч ажлын хэсгийг дахин хуралдуулах шаардлагатай гэдэг үндэслэлээр хойшлуулсан.
ShareTweetShare
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ